Home

Mongolia Athletic Centers

Latest Updates

📎 Хямдрал 🔥🔥🔥 📌6 сарын 25с - 28 хүртэл ердөө 4хөн хоног Өдрийн ээлжиндээ хямдрал зарлаж байна ☝🏻💪🏼 📌 Өдрийн ээлж (07:00-17:00) 3сар 100 000₮ 📌Хаяг : Хотын төвд циркийн зүүн талын Oriflame center - н зүүн талын 2б 1а байрны голоор ороод байга. Утас:99189255

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өглөөний мэндийг дэвшүүлье! Өөрийгөө ялан дийлж хүнд хэцүү асуудал бүрийг давснаар бид хөгжиж улам бүр зоригжин ухаажиж байдаг билээ. Энэ удаад төвийхөө суралцагч Золоо эгчийнхээ сэтгэгдлийг хуваалцах болсондоо таатай байна. 1. Та анх яагаад иогоор хичээллэх болсон бэ? Иогийн талаар нилээн эрт сонссон л доо. Иогоор хичээллэх юмсан гэсээр 2 жил гаран болсон. Прана иогийн төвд явахаасаа өмнө өөр иогийн төвд 2,3 сар яваад хэсэг завсарлаад энэ иогийн төвдөө 2016 оны 2 сараас хичээллэж эхлэсэн. Манай Прана төвийн багш нар ур чадвар, сургалтын хөтөлбөр сайтай, цаг баримтладаг, хүмүүжилтэй халуун дулаан уур амьсгалтай хамт олон. Байнгын хөдөлгөөнтэй, эрүүл байхын тулд иогоор хичээллэж эхэлсэн. 2. Танд иога хийснээр өөрт гарсан өөрчлөлтөөсөө хуваалцана уу? Унтаад босох ч юмуу, хааяа нэг энэ тэнд өвчин ороод хөдөлгөөн хязгаартай болох үе байдаг. Жишээ нь: Гар өргөгдөхгүй дал нуруугаар өвдөн хөдөлгөөн хязгаарлагдсан үед иогаа хийгээд байхад нэг анзаарахад хөндүүр зовиур арилсан байдаг. Толгой багахаан өвдөж байхад иог хийсний дараа өвдөхөө больсон байдаг гэх мэтээр иогаа хийснээр эрүүлжиж байна гэж хэлж болно. 3. Та иогийн ямар асана поз-г хамгийн сайн хийж чаддаг, хийх дуртай вэ? Иогийн байрлалыг анх хийхэд ямар хэцүү юм бэ, яаж хийнээ гэж бодогдоод, дараагийн удаа хйихэд арай дээрдээд нэг мэдэхэд хийгээд сурсан байдаг. Тогтмол иог хийгээд байхаар сунгалт сайжраад өдөр ирэх тусам урам ороод сайхан байдаг шүү. Сайн хийж чаддаг гэхээсээ илүү хийж сурах юмсан гэсэн поз их байдаг. 4. Таны иогийн зорилго юу вэ? Прана төвийнхөө туршлагатай, хөдөлмөрч, хөөрхөн багш нарын ачаар иогад дурласан. Цаашид тасралтгүй, шамдан хичээллэнэ. Гэр бүлийнхэндээ иог заая гэж бодож байгаа. 5. Та иогоор хичээллэх гэж байгаа хүмүүст хамгийн чухал нэг зөвлөгөө өгвөл юу гэх вэ? Яваад эхлэх хэрэгтэй л гэж хэлэх байна. Бид чинь эхлэх гэж их уддаг шүү дээ. Тэр ч ажлаа, хүүхдээ, хоолоо яаанаа гээд л... явах юмсаан гэж ярьсаар байтал цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг. Нэг жилийн, нэг сарын, нэг өдрийн өмнө иогаар хичээллэн иогийн сайхныг мэдрээрэй. Ухаантай сайхан үг хичнээнийг ч та уншсан бай, Ухаалаг сайхан үг хичнээн ч удаа та хэлсэн байг, Гагц түүнээ үйлдэхгүй байх аваас Тэдгээр үгс юунд хэрэгтэй юм? Прана төвийн хамт олны зүгээс: Золоо эгчдээ өөрийн үнэт цагаасаа бидэнд зориулж иогийн сайн сайхныг түгээх Прана төвийхөө ажил үйлсэд харамгүй нэмэрлэсэнд, мөн бидэнтэй үргэлж хамт байдагт талархъя. Хүссэн бүхнээ заавал биелүүлж санасан бүхэндээ хүрээрэй гэж ерөөе.

@Gobi Fitness 2017-11-30

Сайн байцгаана уу😉😉 та бүхэн фитнессдээ бүртгүүлж амжсан уу🤔🤔. Манай урамшуулалын сүүлийн өдөр билээ та өнөөдөр л амжиж бүртгүүлээрэй🤗🤗

@Big Bowling 2017-11-20

“Big Bowling Friendship 2017” тэмцээнийг шинэхэн боулингчид өнгөлж эхэллээ Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний лигийн багийн тэмцээний гуравдугаар тойргийн нэгдүгээр шатны тоглолт “Big bowling төв”-д болж өндөрлөлөө. Тэмцээнд уламжлал ёсоор 14 баг оролцож, нэгээр гарсан баг нь 14-т орсон багтай халз тоглох журмаар өрсөлдсөн билээ. Аваргын цомыг энэ удаа Д.Нацагдорж ахлагчтай Б.Оргилмаа, Б.Оюунболд нарын баг хүртэж, хошой аварга боллоо. Тэд өмнө нь таван удаа аман хүзүүдэж байсан туршлагатай баг юм. Хоёрдугаар байрыг Г.Ууганболд ахлагчтай Ц.Уранцэцэг, Г.Шинэбаяр нарын баг эзэлсэн бол Э.Харцага ахлагчтай, Д.Отгонжаргал, Б.Тамир нарын баг энэ удаагийн тэмцээнд огцом цойлсон амжилт үзүүлж, гуравдугаар байр эзлэв. Учир нь зургаан сарын өмнө тус тэмцээнийг эхлэхийн өмнө сугалаа сугалуулж, бүх багийг бүрдүүлсэн бөгөөд “Өнөөдөр” сонины тамирчин Э.Харцагын багт “цоо шинэ” буюу өмнө нь тоглож үзээгүй шахам хоёр сонирхогч орсон юм. Тэдний хувьд дандаа сүүлийн байруудыг эзэлдэг, бүр дөрөв дараалан баян ходоод болж байсан баг сая ийнхүү гуравдугаар байр эзэлж байгаа юм. Э.Харцагын баг тухайн өдөр нэгээр гарсан А.Батжаргал ахлагчтай хошой аварга багийг, дараа нь өмнөх тойргийн тэмцээний аварга Ц.Батжаргал ахлагчтай багийг өвдөг шороодуулснаар гуравдугаар байранд шалгарсан. Энэ нь “цоо шинэ” тамирчдын амжилт өсөж байгааг харуулж байна. Шилдэг тамирчин буюу хамгийн өндөр онооны эзнээр эрчүүдээс “ТЭЦ-3” багийн Э.Чүлтэмжамц 232 оноогоор, эмэгтэйчүүдээс “Strikes “клубын Ш.Гэрлээ 219 оноогоор шалгарлаа. Дэд аварга болсон багт Г.Шинэбаяр гэдэг шинэхэн мундаг залуу бас бий.

@Olimpus GYM 2017-11-20

Зүүгддэг агаарын иог нь Нью-Йорк д анх дэлгэрч , японд ч гэсэн олны сонирхлыг ихээр татаж байгаа йогийн нэг төрөл юм. Таазнаас дүүжилсэн алчуурт биеэ ороож, иогийн байрлалыг бэлдэнэ. Японы алдартай хүмүүс, загвар өмсөгчид ч гэсэн хичээллэж, телевиз, радио гм мэдээллийн хэрэгслээр ихээр цацагдаж байгаа. Алчуурт биеэ ороогоод амьсгалын дасгал, иогийн байрлалыг хослуулж тэнцвэртэй байрлалыг бий болгодог. Иогоор анх хичээллэж эхлэх гэж хүмүүст хамгийн тохиромжтой. Учир нь хөгжилтэй, яс, үенд даралт ,ачаалал бага үзүүлдэг, дээр нь биеийн бүх булчинг хөгжүүлдэг онцлогтой. Тийм ч уян хатан биш гэж санаа зовдог бол та агаарын иогоор хичээллээд үзээрэй. Агаарын иогийн давуу тал Бүх биеийн булчинг жигд хөгжүүлнэ. Тархины цусан хангамжийг сайжруулж, цусны эргэлтийг сайжруулдаг. Тэнцвэр барих, тогтоох чадварыг дээшлүүлдэг. Бүх биеийн булчинг сулруулж , тайвшруулах үр дүнтэй Сунгалтын дасгал болж уян хатан болгодог. Агаарт дүүжлэгдэж, тэнцвэрээ хадгалахын тулд шуу, цээж, хэвлий ,мөр гээд биеийн бүх булчинг ашигладаг. Тиймээс биеийн бүх булчин жигд сайхан хөгждөг. Дасгалын техникт биеийг урвуу байрлалаар зогсоох дасгал ордог учраас тархины цусан хангамжийг сайжруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг. Дээр нь амьсгалаа жигд зөв хуваарилаж сурдаг бөгөөд сэтгэл түгшил, стрессийг бууруулж сэргэлэн цовоо болгодог. Агаарын иогоор хичээллэхийн өмнө анхаарах зүйл Толгой доошоо харах байрлал үзүүлэх, алчуур савлах учраас тэнцвэр авахад төвөгтэй болж, дотор эвгүйрхэж , толгой эргэх явдал тохиолддог. Агаарын иогоор хичээллэхэд хориглох заалт Артерийн даралт өндөр хүмүүс Зүрхний өвчтэй хүмүүс Коньюктивит, глаукома зэрэг нүдний өвчнүүд Сонсголын эрхтний эмгэгтэй Дотор эрхтний бүтцийн эмгэгтэй/өрцний ивэрхий, цавьны ивэрхий г.м/ Жирэмсэн Бусад өөр төрлийн өвөрмөц өвчнүүд

@UUDAM - SHOP 2017-11-11

Модель машин цуглуулга авто загвар цуглуулагчдад зориулав Хаяг: Улаанбаатар хот 3,4-р хороолол Ачлал их дэлгүүрийн 1 давхарт

Та бүхэн манай бассейнийг сонгон үйлчлүүлээрэй.

Дэлхийн номер нэг унадаг дугуйн брэнд Giant Шингэн тоормос Deore тоногтой 10Х3 араатай Аморжинаа гараасаа түгждэг 27,5 инч. 2,200,000 аас хямдараад 1,600,000₮ 99995487 дугаараар ярж аваарай

+12 градустай өдрийн мэнд хүргье! Ажлын сүүлийн өдөр гээд хойш суулгүй эрч хүчтэй ажилаа дуусгацгаая LET S DO IT...

@Vista Club 2015-10-22

Орчин vед техник хvчтэй хөгжиж хvмvvсийн гараар хийж гvйцэтгэх ажил улам багасч байгаа нь хvн бvрт булчингаа сайн ажиллуупах шаардлагатай болов. Хэн бага хөдөлгөөнтэй, залхууран биеийн амрыг харж суувал тvvнд өвчин тусахад амархан байдаг. Хөдөлгөөн багатай байхад бодисын солилцоо муу явагдаж, биеийн эсэргvvцэл сулран ууж идсэн зvйлээ бие махбодид тэжээл, болгон шингээх нь муу байдаг. Бие чийрэгжvvлэх элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өдрийн ажилд алжаалгvй хvчин зvтгэж, ядралгvй ажиллахад тань танд өглөөний гимнастик хийж, биеэ халаах нь юу юунаас илvv ашиггай. Өглөө бvр гимнастикаар тогтмол хичээллэдэг хvний бие бялдар, тэнхээ тамир биеийн хөгжил нь гимнастик хийдэггvй хvнийхээс эрс тэс ялгавартай, булчингийн өсөлт хөгжилт хvч нь гойд сайн байдаг. Иймээс өдөр бvрийн дэглэм болсон хөдөлгөөнийг өглөөний гимнастикаар дасган эхэлдэг жамтай. Унтах vед бух булчин сулран, уураг тархи мэдрэлийн систем амарч, уушиг зvрх, хоол боловсруулах vйл ажиллагаа удаашран бодисын солилцоо буурч ирдэг. Нойрноос сэрэх vед эрхтний vйл ажиллагаа саатлын байдалтай нойрмоглон байдаг. Эрхтний vйл ажиллагааг сэргээж, хvч энергиэ олж авахад танд хамгийн тvрvvнд өглөөний гимнастик тусална. Өглөөний гимнастик хийж бие халаахгvйгээр ууж идээд ажилдаа явах гэж гэрээсээ гарвал таны уушиг, зvрх, уураг тархи болон бvх эрхтэн vйл ажиллагаагаа явуулахад ихээхэн хvндрэлтэй болж ажлын эрч хvчинд муугаар нөлөөлнө. Гимнастик хийсний дараа нойтон алчуураар цээжин биеэ арчихад арьс цэвэршин, шар vсний нvх онгойж, мэдрэлийн систем сэргэж, цовоолог болно. Дасгал хийхэд цусны эргэлт хурдасч бодисын солилцоо сайжран цусан хангамж ихсэж эрхтний vйл ажиллагаа идэвхжиж эхэлдэг. Дасгал нь 8-10 төрлийнх байх ба эхлээд гарын дасгал хийсний дараа хөлийн булчин хvчтэй ажиллуулах дасгал хийж, дараа нь амьсгалын, гэдэс нурууны булчинг ажиллуулах дасгалыг тус тус хийнэ. Дасгал хийж буй vед амьсгалаа зөв зохицуулах нь зvй ёсоор шаардагддаг. Өглөөний гимнастикийг 10-15 минут хийхэд хангалттай гэж vзнэ. Сурсан дасгалаа амьдралдаа дадал заншил болгон явбал хөгшрөхгvй урт удаан наслах болно. Булчингийн vйл ажиллагааг идэвхжvvлэх нь гимнастикаас илvv сайн юм огтхон ч байхгvй ээ.